Гишүүнээр бүртгүүлэх
Үргэлжлүүлснээр та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого-г зөвшөөрч байна.
Гишүүнээр нэвтрэх
И-мэйл хаяг тань гишүүний дугаар болно.
Үргэлжлүүлснээр та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого-г зөвшөөрч байна.
Шинэ нууц үг
Шинэ нууц үгээ хоёр удаа бичнэ үү.
Нэрээ оруулна уу
Үргэлжлүүлснээр та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого-г зөвшөөрч байна.
Нууц үг солих
Бүртгэл устгах
Таны нэр, оноо, чансаа, түүх, чатын мессеж бүгд устна. Үүнийг буцаах боломжгүй.
Зохисгүй үг хэллэг хориотой (нөхцөл). Бусдын мессеж дээр дарж гомдол гаргах, хориглох боломжтой.
Бид мөрийтэй тоглоомыг дэмждэггүй: мөнгө, эд зүйлээр мөрий тавьж тоглохыг хориглоно.
Миний мэдээлэл
Тоглоомын дүрэм
Ерөнхий дүрэм
Гишүүн ба зочин
Зочиноор нэрээ бичээд шууд тоглоно. Гишүүн болбол оноо, чансаа, тоглолтын түүх хадгалагдаж, цэцэг авч бэлэг илгээх боломжтой.
Мөрий
Бид мөрийтэй тоглоомыг дэмждэггүй: мөнгө, эд зүйлээр мөрий тавьж тоглохыг хориглоно.
Чат ба гомдол
Зохисгүй үг хэллэг хориотой. Бусдын мессеж дээр дарж гомдол гаргах, хориглох боломжтой. Ширээн дээр тоглогчийн нэр дээр дарж дууг нь хаах, гомдол гаргах, хориглох боломжтой. Админ гомдлыг 24 цагийн дотор шалгана.
Холболт тасрах
Холболт тасарвал таны оронд компьютер тоглоно. Буцаж ороход тоглолтоо үргэлжлүүлнэ.
Дуут чат
Микрофоноо асаасан тоглогчийн суудал ногоон хүрээтэй болно. Ярьж байхад хүрээ нь ногоон гэрлээр анивчина.
♣ Цэцэг
Цэцэг гэж юу вэ
♣ Цэцгээр ширээн дээр бэлэг илгээнэ. Цэцэг зөвхөн гишүүдэд байна, зочинд байхгүй. Шинэ гишүүн 15 цэцэгтэй эхэлнэ. Цэцгийг мөнгөөр худалдаж авахгүй: зөвхөн тоглож хожино.
Цэцэг хожих
Хожвол: Хөзөр, 13 мод 20 цэцэг, багаар хожвол гишүүн бүр 10. Даалуу: тэмцээнд түрүүлбэл үе бүрт 20 (дээд тал нь 300). Муушиг: тоглоом хожвол 100, цувралд түрүүлбэл нэмж 50. Өдрийн анхны хожилд 10 цэцэг нэмэгдэнэ. Цэцэг авах бүрт тоглогчийн зургийн баруун дээд буланд ногоон +N гарна.
108
2–4 хүн, 7-оос туз хүртэл 32 хөзрөөр тоглоно. Хүн бүрд 5 хөзөр тарааж нэгийг ил буулгана. Ижил өнгө эсвэл ижил тоотой хөзөр тавина, ижил тоотой хөзрүүдийг нэг дор тавьж болно. Хатан ямар ч хөзөр дээр тавигдаж өнгө зарлана. 7 тавибал дараагийн хүн 3 хөзөр авна, 7 тавьж буцааж болно. Туз дараагийн хүнийг алгасуулна. Гарт 1 хөзөр эсвэл ижил тоотой хөзрүүд үлдсэн бол ээлж бүрийн дараа Нэгтэй дарна, дараагүй дуусгавал 3 хөзөр авна. Сүүлийн хөзөр 7 биш бол шууд хожно. Сүүлийн хөзөр 7 бол бусад нь дараалан 7 тавьж чадвал тэр хүн нийт тоог (6, 9, 12) авна. Үлдсэн хөзрийн оноо нэмэгдэнэ: 7=0, 8=8, 9=9, 10=10, J=3, Q=30, K=4, A=11. Яг 108 бол 54 болно, хэтэрвэл хасагдана. Сүүлийн хөзөр хатан бол −30, 2 хатан бол −60. Өрөө үүсгэхдээ нүүх хугацааг 3–30 секунд болгож, «Сүүлийн 7 ухахгүй» (гараа дуусгасан хүнд 7 нөлөөлөхгүй), «Тамга дараалан өнжүүлэх» (2 туз 2 хүнийг, 3 туз 3 хүнийг алгасуулна) дүрмийг сонгож болно. Тойрог хожвол 20 цэцэг. Өдөр бүр хамгийн ачаалалтай 3 цагт 108 хүн бүрд үнэгүй; бусад цагт 10,000 цэцгээр нэг удаа нээсэн гишүүд тоглоно. Гишүүн + эрхтэй хүнд 108, АХА үргэлж нээлттэй. 108-г нээсэн гишүүн найзаа урьж болно: урилгаар орсон найз 108-г нээгээгүй ч тэр ширээнд тоглоно. Үнэгүй цаг дуусахад эхэлсэн тоглолтоо дуусгаж болно, харин гарвал дахин орохгүй (108-г нээсэн хүн ширээнд байвал буцаж орж болно).
Даалгавар, нэмэлт шагнал
Хөзөр, 13 мод: тойрог бүрт нэг даалгавар байна, чат товчны баруун талын шаргал ? товчийг дарж харна. Түүнийг хамгийн түрүүнд биелүүлсэн гишүүн 10-100 цэцгийг тэр даруй авна. Даалуу: 2 ЖАНЛИУ дуудвал 10, 4 ес эсвэл 4 ёоз 50, боолтой болбол 25, 8 ГЭР 80. Муушиг: нэг гарт 5 удаа идвэл 10, идэлгүй гараагүй хожвол нэмж 15.
Дуусахаас өмнө гарвал
Өөр хүнтэй тоглож байхдаа Гарах дарвал, эсвэл апп хаагаад 3 минутын дотор буцаж ирэхгүй бол 60 цэцэг хасагдана. Цэцэг 60-аас бага бол байгаа нь хасагдана. Хасагдсан цэцэг ширээнд үлдэж тоглож буй гишүүдэд тэнцүү хуваагдана; бүгд гарсан бол хамгийн сүүлд гарсан гишүүн авна. Гарснаас хойш 5 минутын дотор тоглоом дуусах, эсвэл та буцаж ширээндээ суувал хасагдахгүй. Хамгийн сүүлд гарсан хүнээс хасагдахгүй. Бүгд нэг нэгнээсээ 3 минутын дотор дараалан гарвал хэнээс ч хасагдахгүй. Тоглоом дуусаад дахин тоглож эхэлсэн бол эхний 3 минутад гарвал хасагдахгүй. Зөвхөн компьютертэй тоглож байхад, эсвэл тоглоом дууссаны дараа гарвал хасагдахгүй.
Хязгаар
Ширээнд дор хаяж 2 хүн тоглож байх ёстой: зөвхөн компьютертэй тоглоход цэцэг өгөхгүй. Яг 2 хүн тоглож байвал бүх шагнал хагас. Хожлоор авах цэцэгт өдрийн хязгаар байхгүй.
Бэлгийн үнэ
Бэлгийг нүүр хуудасны ТҮЦ-ээс, Хөзөрт газрын мод дууссаны дараа ширээн дээрх ТҮЦ-ээс цэцгээр урьдчилан авна; илгээх бүрд нэгийг хэрэглэнэ. Сарнай 0.2, Үнсэх 15, Тавчиг 3, Буудах 3, Галт тэрэг 30 цэцэг. Галт тэрэг авсан бэлгээсээ ачна: 100 сарнай, 1 үнсэлт, 3 тавчиг эсвэл буу.
Цэцэг бэлэглэх
Цэцэг илгээвэл таны 1 цэцэг тэр тоглогчид шууд очиж, түүний цэцэг тэр даруй нэмэгдэнэ. Цэцгийг зөвхөн гишүүнд илгээнэ. Илгээсэн сарнай тухайн тойрог дуустал суудал дээр харагдана.
Сарнай чансаа
Тоглогчийн чансаа хуудсанд 🌹 Сарнай ангилал бий: сарнай 1, үнсэлт 100, галт тэрэгтэй сарнай 1000-аар нэмэгдэнэ; буудах, тавчиг 1, галт тэргээр ирвэл 100-аар хасагдана.
Сарнайн цагираг, Алтан могой
1 000 000 сарнай хүлээж авсан тоглогчийн суудлын зургийг алтан иштэй улаан сарнайн цагираг тойрно (2 сая бол ×2 гэх мэт). Нийт 3000 цэцэг зарцуулсан тоглогчийн суудлын зургийг Алтан могой тойрно; хоёулаа байвал сарнайн цагираг харагдана.
Өдрийн бэлэг
Админ зарим гишүүнд өдөр бүр цэцэг бэлэглэж болно: тэр өдөр сайтаа анх нээхэд нэмэгдэнэ.
Тоглоом бүрийн дүрэм
Даалуу
Даалуугийн дэлгэрэнгүй дүрэм тоглоом дотор ДҮРЭМ товчинд байна.
ТҮЦ
Тоглолтын үеэр бусдад илгээх бэлгийг энд цэцгээр урьдчилан авна. Илгээх бүрд нэгийг нь хэрэглэнэ.