← Нүүр хуудас

Үйлчилгээний нөхцөл

Хүчинтэй болсон: 2026 оны 10 сарын 2. Хөзөр (huzur.mn) вэб сайт болон утасны апп-д хамаарна.

Хөзөр нь Хөзөр, 13 мод покер, Муушиг, Даалуу зэрэг монгол тоглоомыг онлайнаар тоглох талбар юм. Апп-ыг ашиглаж, бүртгүүлж эсвэл чатад бичсэнээр та энэ нөхцөлийг зөвшөөрнө.

Мөнгөний бооцоогүй

Тоглоомд мөнгө, бэлэг, үнэ цэнэтэй зүйлээр бооцоо тавихгүй. Оноо, чансаа нь зөвхөн тоглоомын дотор хэрэглэгдэх бөгөөд мөнгөнд шилжихгүй.

Зохисгүй агуулга, үйлдлийг огт тэвчихгүй

Чат, нэр, дуут чатад дараахыг хориглоно:

Чатын бүдүүлэг үгсийг автоматаар нууна. Мессеж эсвэл тоглогч дээр дарж гомдол гаргах, хориглох боломжтой. Хориглосон тоглогчийн мессеж танд харагдахгүй, дуу нь сонсогдохгүй. Гомдлыг админ 24 цагийн дотор шалгаж, зөрчил гаргасан агуулгыг устгаж, тухайн тоглогчийг чатаас хасах эсвэл бүртгэлийг нь хаана.

Бүртгэл

Нууц үгээ бусдад бүү өг. Бүртгэлээ хүссэн үедээ апп доторх цэснээс устгаж болно (дэлгэрэнгүй).

Үйлчилгээ

Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг хичээнэ, гэхдээ шинэчлэл, засвар, техникийн шалтгаанаар түр зогсож болно. Тоглоомын дүрэм, боломжийг өөрчлөх эрхтэй.

Холбоо барих

support@huzur.mn · Нууцлалын бодлого